Мэдээ.Манай сургууль тэргүүллээ.
2011-05-09,15:44
Жил бүрийн 5-р сард зохион байгуулагддаг "Монгол хэл, соёлын өдрүүд" арга хэмжээний хүрээнд Монгол бичгийн сургалт, судалгааны "Оюуны өв төв, БЗД-н Боловсролын хэлтэс, 53-р сургуулийн хамтран зохион байгуулсан "Монгол бичиг урлагийн бүтээл болох нь" сэдэвт уран бичлэгийн уралдаанд манай сургууль тэргүүн байр эзэллээ.
- Уг уралдааны зорилго нь МУЗГ-аас баталсан "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-2"-ыг хэрэгжүүлэх, ЕБС-н суралцагчдад үндэсний бичгээ сурч, эзэмших, түүгээрээ бахархах, дэлгэрүүлэн хөгжүүлэх, цаашид уламжлуулах, дадал хэвшилтэй болгох, уран бичлэг бичих,
авьяас билгийг хөгжүүлэн, хөхүүлэн дэмжих байлаа.
- Энэхүү уралдааны хүрээнд өөрийн сургууль дээрээ 1-р шатыг зохион байгуулахад 10А, 10Б, 10В, 10Г, 11А, 9А, 8А, 8Б, 7А, 7Б, 7В ангиуд идэвх санаачлагатай оролцсоноос дүүрэгт 10Г ангийн сурагч Ариунтунгалаг мөнгөн медаль, 10В ангийн сурагч Батбаяр хүрэл медаль, 7В ангийн сурагч Солонго мөнгөн медаль, 7А ангийн Лхам-Янжин тусгай байр эзэллээ.
-Уралдаанд амжилттай оролцсон багш сурагчдадаа баяр хүргэж, цаашдын ажил, сурлага, урлан бүтээх үйлд нь их амжилт хүсье.

Бичлэг тандагч